Орхон аймагт 800 гаруй айл өрх тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна

               
2022-04-13 0

Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн X удаагийн хуралдаан боллоо. Хуралдаанаар аймгийн хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө, Өрхийн тариалалтыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2022 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Мөн Эрдэнэт хотын 2022-2023 өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө болон бусад асуудлыг хэлэлцэж ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр баталлаа.

“Өрхийн тариалалтыг дэмжих дэд хөтөлбөр”-ийг 2017-2020 онд хэрэгжүүлснээр 2020 онд аймгийн хэмжээнд төмс 366 га-аас 4508 тонн, хүнсний ногоо 382 га-аас 5802 тонн ургац хураан авсан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төмс тариалах талбай 3 хувь, ургац 16 хувь, хангамж 35 хувь, хүнсний ногоо тариалах талбай 12.6 хувиар өсжээ.

2020 онд аймгийн хүн амын хэрэгцээт улаан буудайг 100, төмс 100, хүнсний ногоо жимс, жимсгэнийн 0.1 хувийг орон нутгийн үйлдвэрлэлээр хангажээ.

Өнөөдрийн байдлаар 888 айл өрх, 12 аж ахуйн нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна.   

Холбоотой мэдээ