
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 45 тохиолдол батлагджээ. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 28 нь Улаанбаатар хотод, 17 нь орон нутагт бүртгэгдэв.
Одоогоор коронавируст халдвартай 161 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 14 хүн нэн хүнд өвдсөн бол биеийн байдал нь хөнгөн 12, хүндэвтэр 89, хүнд оноштой 46 хүн байгаа аж. Түүнчлэн гэрийн хяналтад 594 хүн байна. Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.


0 cэтгэгдэлтэй