
Энэ оны эхний гурван сарын байдлаар Орхон аймагт 11691 мал төллөжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад мал төллөлт 3.6 хувиар, төлийн хорогдол 2.4 дахин их байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. Түүнчлэн энэ оны эхний гурван сарын байдлаар Баян-Өндөр суманд 55, Жаргалант суманд 11 бод мал хорогджээ.
Малчдын хаваржилт хэвийн байгаа ч өвс, тэжээлийнхээ ихэнхийг хэрэглэсэн тул аймаг, сумын нөөцөөс өвс авах хүсэлтээ илгээсэн байна.

0 cэтгэгдэлтэй