Х.Баттулга АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Дээд шүүхэд хүлээлгэн өглөө

               
2022-04-13 0
Зургийн эх сурвалж: MPA

Ардчилсан намын даргын сунгаанд оролцож, ялалт байгуулсан Х.Баттулга АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ өнөөдөр 11.40 цагт Улсын дээд шүүхэд хүлээлгэн өглөө.

Арчилсан намын ээлжит бус Их хурал болж, АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан Х.Баттулгыг энэ сарын 07-нд батламжилсан. Х.Баттулга сонгуульд 96 хувийн саналаар ялалт байгуулсан талаар тус намын Дотоод сонгуулийн хорооноос мэдээлсэн.

Харин нөгөө талд, С.Эрдэнэ нарын Ардчилсан намын төлөөлөгчид уг сонгуулийг дүрмийн бус хэмээн үзэж, эсэргүүцэж буй. Тийм хэдий ч албан ёсны гэх Их хурлаараа Ардчилсан нам даргаараа Х.Баттулгыг батламжилснаа зарлаж, өөрсдийн талд буй тамгаа хүчин төгөлдөр хэмээж байна.

Холбоотой мэдээ