
NBA-ийн плэй офф-д оролцох эрхийн төлөө тоглолт болох плэй ин тоглолтууд болж байна. Бүсийнхээ долоо болон наймдугаар байрт бичигдэж байсан Миннэсота Тимберволвэс Лос Анжелэс Клипперс багууд тоглож чононууд 5 онооны зөрүүгээр хожлоо. Ингэснээр Тимберволвэс плэй офф-ын долдугаар байраа баталгаажуулж, цувралд Мемфистэй өрсөлдөхөөр боллоо.
Өнөөдрийн тоглолтод Энтони Эдвардс 30 оноо 5 самбар, Дэ Анжэло Рассэл 29 оноо 6 дамжуулалт өгчээ. Харин Клипперсээс Пол Жорж 34 оноо 7 самбар, Рэжжи Жексон 17 оноо 5 дамжуулалт өгсөн байна. Клипперсийн хувьд дахин нэг тоглолтод оролцох эрхтэй ба тухайн тоглолтод ялвал бүсийнхээ наймдугаар байранд үлдэн плэй офф-д тоглох эрхтэй болно.

0 cэтгэгдэлтэй