Ар согоот орчмын 2.5 га газарт шар өвс шатжээ

               
2022-04-13 0

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын автобусны буудлын ард шар өвс шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 10:58 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн очиж шатаж байсан 2.5 га газарт галын тархалтыг зогсоосон байна.

Одоогоор уугилт ихтэй байгаа хэсгийг бүрэн унтраахаар ажиллаж байгаа гэж НОБГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ