
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг зогсоох шийдвэрийг гаргасан байна.
“Кью Эс Си” ХХК “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг концессын гэрээгээр эзэмшдэг. Ингэхдээ зөвхөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлж, менежментийг нь хариуцахаас гадна төмөр зам, авто замын тэргүүтэй төслүүдийг хариуцан ажилласан байдаг.
Харин Хөгжлийн банкнаас авсан зээлийг нь Засгийн газар өөртөө шилжүүлж, тогтоол гаргаснаас хойш эргэн төлөлт хийгдэх процесс ойлгомжгүй болсон талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Э.Шижир өнгөрсөн долоо хоногт мэдээлээд байв.
Үүний өмнө Засгийн газар Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн хувьчлалыг цуцалж, төрийн өмчид авсан юм.

0 cэтгэгдэлтэй