Товчхон
               

Э.Одбаяр: Хүний эрхийг зөрчиж, иргэний нэр хүндэд халдсан ЦЕГ-ын дарга Ж.Болдод хариуцлага тооцох хэрэгтэй

               
2022-04-13 0
Зургийн эх сурвалж: MPA

ЦЕГ-ын дарга Ж.Болдыг огцруулж, хариуцлага тооцох асуудлаар “No double standard” иргэдийн хөдөлгөөнөөс өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Тэдний зүгээс “Цагдаагийн алба хаагч болон цагдаагийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгаж тогтоодог байгууллага алга. Хүний эрхийг зөрчиж, иргэний хүндэд халдаж, гүтгэн доромжилсон ЦЕГ-ын дарга Ж.Болдын үйлдлийн дагуу Авлигатай тэмцэх хандсан. Гэвч түүнд хэрэг үүсгэхээс татгалзсан” гэв. 

Энэхүү асуудлын хүрээнд “No double standard” хөдөлгөөний гишүүн Э.Одбаяр мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ “Цар тахлын үед олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан хууль бус үйлдлийг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө баривчилж байсан. Үүний дараа ЦЕГ-ын дарга Ж.Болд орон даяар, бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр биднийг гэмт хэрэгт гүтгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Э.Одбаяр, Д.Монголхүү тэргүүтэй хүмүүс хорих ангид хүч хэрэглэж, улмаар хоригдож байгаа этгээдийг оргуулсан гэдэг мэдээлэл тараасан. Түүнчлэн зохион байгуулалттай удаа дараагийн үйлдлийг хийсэн байдаг.

Миний бие 461 дүгээр ангид өлсгөлөн зарлах хугацаандаа холбогдох бүх газар руу ЦЕГ-ын Ж.Болдод хариуцлага тооцож, хүн гүтгэсэн асуудлаар хяналт шалгалтын ажиллагаа явуулж өгөөч гэх өргөдлийг гаргасан. Гэвч аль нь ч шийдэгдэж тогтоогдоогүй. Цагдаагийн алба хаагч болон цагдаагийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгаж тогтоодог байгууллага алга” хэмээн хэллээ. 

Мэдээллийг Newswire.mn-ээс шууд дамжуулав.

Холбоотой мэдээ