Товчхон
               

Украинаас 4.6 сая гаруй хүн дүрвэжээ

               
2022-04-13 0

Орос-Украины дайны улмаас Украинаас дүрвэсэн иргэдийн тоо 4.6 сая давж, амиа алдсан энгийн иргэдийн тоо 1892-т хүрсэн талаар НҮБ мягмар гарагт мэдээлжээ.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын мэдэгдэлд дурдсанаар, Украинд хоёрдугаар сарын 24-нөөс хойш наад зах нь 2558 хүн шархадсан байна. Амиа алдсан энгийн иргэдийн дийлэнх нь их буу, пуужингийн системээс харвах, пуужин болон агаарын цохилт өгөх зэрэг өргөн хүрээтэй тэсрэх зэвсэг ашигласны улмаас амь үрэгджээ.

Хүний эрхийн дээд комиссарын газрын мэдээлснээр, дайн эхэлснээс хойш Украинаас дүрвэн явсан хүний тоо 4.61 саяд хүрсэн байна. Тэдгээр иргэдийн дийлэнх нь хөрш орнууд руу, тодруулбал, Польш руу 2.64 сая, Румын руу 701 741, Орос руу 433 083, Унгар луу 428 954, Молдова руу 413 374, Словак руу 320 246, Беларусь руу 21 292 хүн дүрвэжээ.

Мөн Украинд олон сая иргэн дотооддоо дүрвээд байгаа бөгөөд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас энэ долоо хоногийн эхээр танилцуулсан мэдээллээр ийм иргэдийн тоо 7.1 саяд хүрсэн байна. 

Холбоотой мэдээ