Олон улсын стандартуудыг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа цахимд шилжүүлэв

               
2022-01-14 0

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас аймгийн удирдлагуудад 2021 онд хийсэн ажил, үр дүнгийн талаар танилцууллаа.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний хүрээнд Засгийн газар, УОК, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгуулж, 31 арга хэмжээ төлөвлөн 92 хувийн гүйцэтгэлтэй биелүүлсэн ажилласан. Мөн техник, тоног төхөөрөмж, бие бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах, чадавхжуулах хэрэгжүүлэх зорилтын хүрээнд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартуудыг үйл ажиллагаандаа  нэвтрүүллээ. Олон улсын стандартуудыг нэвтрүүлснээр гамшиг, ослын дуудлага 3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ