Товчхон
               

ХЭҮК-ын гишүүн хаалттай хорих ангид ажиллажээ

               
2022-04-14 0

Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан Ажлын хэсэг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид өчигдөр ажиллажээ.

Тэднийг тус ангийн захирагч хурандаа С.Батсайхан хүлээн авч уулзаж, ангийн нөхцөл байдал болоод хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулсан байна. 

Шалгалтын хүрээнд тус ангид хоригдож байгаа 260 гаруй хоригдлоос санал асуулга авч, нөхцөл байдлыг тодруулахаар ангийн удирдлага болон холбогдох албан тушаалтан нэр бүхий хоригдлуудтай ганцаарчилсан уулзалтыг зохион байгуулав. Түүнчлэн шалгалтын ажлын хэсгийн гишүүдтэй ганцаарчлан уулзах хүсэлт гаргасан хэд хэдэн хоригдлуудтай уулзаж тэдний санал хүсэлтийг хүлээн авчээ. 

Энэ үеэр хорих ангийн холбоо дохиоллын нэгж болон оёдол, хувцас, гутал, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцав.

Хорих ангийн нөхцөл байдал болон хоригдлын албадан хөдөлмөрөөс ангид байх эрхийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалт, судалгааны дүнг үндэслэн зохих арга хэмжээг авахаар болжээ. 

Эх сурвалж: ХЭҮК

Холбоотой мэдээ