
Зургийн эх сурвалж: MPA
УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Сүүлийн 20 жилийн хугацаанд арилжааны банкынхны лобби маш олон хуулиудад тусгалаа олсон байдаг. Банкуудын эздийн нөлөөлөл Монголын Улс төрд маш хүчтэй байсан. Үүний нэг жишээ бол тендерийн тухай хууль.
Арилжааны банкууд мөнгөтэй, хүчтэй байж банкныхаа үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа явуулдаг буюу магадгүй нүүрс ухдаг, тээвэр хийдэг, төмөр зам барьдаг гажуу тогтолцоо бий болсон. Үүний эсрэг арилжааны банкуудад очиж байгаа хувь хэмжээг бууруулж байгаа арга хэмжээг зарчмын хувьд зөв гэж үзэж байна. Монголын төр хэдий болтол арилжааны банкуудын боол байх ёстой вэ. Бид бизнес эрхлэгч, иргэдийн дарамтыг арилгах хэрэгтэй” гэв.

0 cэтгэгдэлтэй