
Зургийн эх сурвалж: MPA
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буюу инфляц 2022 оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.4 хувь, өмнөх оны эцсээс 4 хувь, өмнөх сараас 0.8 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо танилцууллаа.
Инфляц 2022 оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өсөхөд
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18 хувь (мах, махан бүтээгдэхүүн 16.6 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 16.1 хувь),
- согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.5 хувь
- орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.7 хувь
- эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 14.2 хувь
- тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 23.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

0 cэтгэгдэлтэй