Шинэ Зеланд олон улсын хилээ нээж байна

               
2022-04-14 0

Шинэ Зеланд халдварын улмаас хоёр жил хилээ хаасны эцэст Австралиас вакцинд хамрагдсан жуулчдыг хүлээн авч эхэлжээ. Шинэ Зеланд нь халдварыг хяналтад авахын тулд дэлхийн улс орнуудаас хамгийн хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн юм.

Хилээ үе шаттайгаар нээх төлөвлөгөөний дагуу Австралийн иргэд, байнгын оршин суугчдаас гадна түр ажилтнууд, гадаадын оюутнуудыг Шинэ Зеланд руу нэвтрэхийг зөвшөөрчээ. Тэд “COVID-19”-ийн вакцины хоёр тунд хамрагдсан байх ёстой бөгөөд ирэхдээ шинжилгээ өгөх шаардлагатай.

АНУ, Их Британи зэрэг визгүй зорчдог орнуудаас ирэх хүмүүсийн хувьд ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн Шинэ Зеландаар аялахыг зөвшөөрнө. Мөн Шинэ Зеландын Хөдөө аж ахуйн сайд Дэмиен О’Коннор ажиллах хүчний хомсдолыг зохицуулахын тулд мягмар гаргаас эхлэн гадаадын фермийн ажилчдыг зарим шаардлагаас чөлөөлнө гэдгийг мэдээлсэн байна.

Тодруулбал, цагаан идээ, мах боловсруулах, ойн аж ахуйн салбарт Филиппин зэрэг орнуудаас 1500 гаруй туршлагатай ажилтнуудыг хүлээн авахыг зөвшөөрнө. “Radio New Zealand” радиод “Federated Farmers” байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Крис Луисын хэлснээр, энэхүү шийдвэр нь долоодугаар сард үнээ тугаллах үеэр мал аж ахуй эрхлэгчдэд  нэмэр болох юм.

Холбоотой мэдээ