Товчхон
               

С.Амарсайхан: Монголбанк ипотекийн зээлийн хүүг бууруулах хэрэгтэй

               
2022-04-14 0
Зургийн эх сурвалж: MPA

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар Монголбанктай хамтран иргэдийг орон сууцжуулах бодлого баримталж ирсэн. Өнөөдрийг хүртэл нийт 5.2 их наяд төгрөгийн санхүүжилтийг Монголбанк арилжааны банкуудаар дамжуулж өгсөн.

Ипотекийн зээлийн хүү 8% байхад Монголбанк арилжааны банкуудад 4%-ийн хүүтэй зээл олгодог байсан. Монголын Ипотекийн Корпорац Орон Сууцны Санхүүжилтийн Компани (МИК ОССК) ХХК дийлэнх хувийг арилжааны банкууд эзэлдэг, төрийн мэдлийн хувь бараг байхгүй.

Ипотекийн зээл өнөөдөр 6%-ийн хүүтэй болсон хэдий ч МИК зээлийн шимтгэл гэж 1.6 орчим хувийг авдаг. Санхүүжилтийн эх үүсвэр нь Монголбанкнаас 1%-ийн хүүтэй гардаг. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас гарсан санхүүжилтийг аль нэг банкаар дамжуулаад МИК гэрээ хийж иргэдэд өгсний төлөө хэдэн хувийн хүү нэмж авдаг тогтолцоо байж болохгүй. 6%-аас 1.6%-ийг нь МИК шимтгэл байдлаар авч байна гэсэн үг. 100% хувийн ААН зах зээлийн зарчмаар санхүүжилтээ босгоод иргэдэд ипотекийн зээл олгодог байсан бол өөр хэрэг.

Цаашид Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) МИК-д тавьдаг хяналтаа сайжруулж, Монголбанк Ипотекийн зээлийн журамдаа өөрчлөлт оруулж, ипотекийн зээлийн хүүг бууруулахтай холбоотой арга хэмжээ авч иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах хэрэгтэй” гэлээ. 

Холбоотой мэдээ