Товчхон
               

Машинтайгаа сураггүй болсон гурван иргэнийг хайж байна

               
2022-04-14 0

Булган аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км Сэлэнгэ сумын Тариахтай багийн Харлагийн гол гэдэг газар гурван зорчигчтой явсан “Портер” машин Сэлэнгэ голын усанд унасан байж болзошгүй тул дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас онцгой байдлын газарт өгчээ.

Дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн байдлаар тус аймгийн

  • -Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар,
  • -Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги,
  • -сум дундын Цагдаагийн тасаг, сумын мэргэжлийн ангийн алба хаагчид,
  • -ар гэрийн хүмүүс “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан иргэн С /47 настай, эрэгтэй/,  О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Эрэн хайх ажиллагааг тус сумын

  • -Тариахтай багийн Харлагийн голын-Адаг гэдэг газар 200 метрийн радиуст,
  • -Харлагийн голын-Адаг гэдэг газраас зүүн зүгт Сэлэнгэ сумын төв хүртэл 25 км-т Сэлэнгэ мөрний усаар завиар,
  • -Харлагийн голын-Адаг гэдэг газраас Номт гэдэг газар хүртэл зүүн зүгт 8 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:20 цагт эрлийг түр зогсоосон байна.

Улмаар дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ