Товчхон
               

ГБХЗХГ: Ээж, аав нь согтуу байсан тул нярайг түр хамгаалах байранд авлаа

               
2022-04-14 0
Зургийн эх сурвалж: MPA

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас  нярай хүүхдийг асран хамгаалагч нь гудамжинд хаяж явсан асуудалд ямар арга хэмжээ авч, ажилласнаа танилцууллаа.

Тус агентлагийн Хүүхэд хөгжлийн хамгааллын дарга Н.Хөхөө “Өчигдөр Налайх дүүрэгт болсон асуудалд бид цагдаагийн байгууллагатай хамтарч ажилласан. Хүүхдийн эцэг, эх асран хамгаалах чадваргүй, согтуу байсан тул эрүүлжүүлсэн. Тэднээс мэдүүлэг авч байна.

Манай байгууллага өчигдөр хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмын дагуу эрсдэлийн болон гэр бүлийн нөхцөл байдалд нь үнэлгээ хийлээ. Ингэхэд нярай хүүхдийг эцэг эх нь асран хамгаалах чадваргүй байсан тул хүүхдийг түр хамгаалах байранд авлаа. Одоогоор хүүхдийг угжаар хооллож байна. Эрсдэлтэй гэж үзвэл гэр бүлээс нь хол байлгах ч ээжээс нь салгахгүй, хөхүүлэх бодлого барина” гэв.

Холбоотой мэдээ