Товчхон
               

Тендерийн хуулийн өөрчлөлтөд ЛОББИ оруулахаар МАН-ын бүлэгт тав хоногийн засварлага өгөв үү

               
2022-04-14 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн гишүүд асуулт асуун хариулт авч дуусав.

Товчоор хэлбэл Тендерийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Засгийн газар өргөн барьсан ба хэлэлцэх эсэх талаар хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тэргүүтэй гишүүд хуулийн төслийг дэмжихгүй байгаа талаараа илэрхийлэв. Учир нь тус хуулийн төслийн 34.1-т зааснаар зарим төрлийн төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулалтгүйгээр явуулах нөхцөл бүрдэх бүрдэж байгааг тодотгон хэлсэн юм. Үүнд Сангийн сайдын зүгээс тайлбар хийсэн боловч гишүүдийн олонх дэмжихгүй гэсэн байр сууриа хадгалсаар байна. Гишүүдийн хэлж буйгаар тендерийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-д орох бүрийд лобби үүсдэг талаар дурдаж байсан юм.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа тус хуулийг хэлэлцэх эсэх талаар санал хураахад гишүүдийн 57.4 хувь нь татгалзсан тул хуулийн төсөл унахад хүрсэн. Гэсэн хэдий ч ойлголтын зөрүүгээ нэгтгэх хэрэгтэй гэсэн байр суурийг УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийлсэн ба УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн намын бүлэг тус хуулийн төслөөр тав хоногийн завсарлага авах санал гарган УИХ-ын дарга саналыг хүлээн авч Ардын намын бүлэгт ажлын тав хоногийн завсарлага өглөө. Энэ нь өмнөх Тендерийн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдийн адил ЛОББИ орох нөхцөл бүрдэж байгаа эсэх талаар асуудлыг хөндөж байгаа юм. Олонхын бүлэг дотроо “ойлголтоо нэгтгэж” хуулийн төслийг хэлэлцэхээр тогтвол холбогдох байнгын хороодоор хамтран хэлэлцэж асуудлыг шийдвэрлэх саналтай байгаа талаар Эдийн Засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлсэн юм.

Холбоотой мэдээ