Шинжилгээгүй 9.1 тонн бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхийг завджээ

               
2022-04-14 0

Гаалийн хяналт шалгалтаар дөрөвдүгээр сарын 7-ны өдөр 15 нэр төрлийн 9.1 тонн хүнсний бүтээгдэхүүнийг Гашуунсухайт боомтоор нүүрсний автомашинаар тээвэрлэн, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ.

Шинжилгээгүй 9.1 тонн бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхийг завджээ

Дээрх хүнсний бүтээгдэхүүнүүд нь Монгол Улсад импортлох зөвшөөрөлгүй, лабораторийн шинжилгээнд огт хамрагдаагүй байсан аж. Хэргийг шалгаж байгаа талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ