
Зургийн эх сурвалж: MPA
Эдийн засгийн үед буюу сүүлийн нэг сарын хугацаанд ам.долларын төгрөгтэй харьцах үнэ өдрөөс өдөрт өссөөр Монголбанкны ханшаас 2860-аас 3040 болтлоо өссөн. Харин валютын хар зах дээр нэг ам.доллар 3300-3500 төгрөгтэй тэнцэж байна. Хоёр ханш байх ёсгүй хэмээн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тэргүүтэй гишүүд Монголбанкны ерөнхийлөгчийг буруутгаж буй.
Харин өчигдөр /2022.04.14/ Сангийн сайд Б.Жавхлан “таатай” мэдээ дуулгаж валютын нөөцийг нэмж байгаа талаар мэдээлсэн. Тухайлбал өчигдөр 129 сая ам.долларын орлогыг Монголбанкинд нийлүүлсэн ба нэг сарын хугацаанд 600 сая орчим ам.долларыг төв банкинд тушаах боломжтойг хэлсэн юм.
Тэгвэл өчигдөр Монголбанкны ханшаар нэг ам.доллар 3040.87 төгрөг байсан бол өнөөдрийн ханшаар 3040.68 төгрөг болж 0.19 төгрөгөөр буурчээ. Сангийн сайдын мэдээлснээр ойрын нэг сарын хугацаанд 600 сая ам.долларыг валютын санд нийлүүлбэл ам.долларын ханшийг тогтвортой байлгахад чухал үр нөлөө үзүүлэх юм.



0 cэтгэгдэлтэй