Өвөрхангай аймагт цасан шуурганы үеэр алга болсон гурван иргэнийг эрэн хайж байна

               
2022-04-15 0

Өвөрхангай аймагт цасан шуурганы үеэр мал хариулж яваад гурван иргэн сураггүй болжээ.

Тодруулбал, тус аймгийн Тарагт сумын Алтантал багийн “Хадатын-Эх зүлэгт” гэдэг газар мал хариулж явсан гурван хүн (хоёр нь мотоциклоор, нэг нь явганаар) сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 14-ний өдрийн 22:40 цагт хүлээн авсан байна.

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 25 км зам туулан 03:55 цагт очиж, туслах малчдыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ. Тухайн газарт 5-7 м/с хүчтэй цасан шуурга шуурсан байна.

Эх сурвалж: ОБЕГ

Холбоотой мэдээ