Товчхон
               

ЭМЯ: Өмнөговь аймагт халдварын 10 тохиолдол шинээр бүртгэгджээ

               
2022-04-15 0

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 41 тохиолдол батлагджээ. 

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын  25 нь Улаанбаатар хотод,  16 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутгаас хамгийн их буюу 10 тохиолдол Өмнөговь аймагт батлагджээ. Коронавируст халдвартай  163 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 21, жирэмсэн 3 хүн байна. Түүнчлэн хөнгөн хэлбэрээр өвдсөн 596 хүн гэрийн хяналтад байна. Харин өчигдөр уг халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй.

Холбоотой мэдээ