Товчхон
               

Зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ

               
2022-04-15 0

Энэ сарын 11-нээс 14-ний хооронд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1448 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1116 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 47 хүн гэмтэж бэртсэний 22 нийслэлд, 26 орон нутагт бүртгэгдсэн бол ослын улмаас 5 хүний амь хохирсон байна.

Мөн энэ 7 хоногт хүүхэд өртсөн 7 осол бүртгэгдэж, 10 хүүхэд гэмтсэн байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 6 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. Эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, явган зорчигч хэлбэрээр бие даан хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах, замын хөдөлгөөнд зөв оролцох дадлыг хэвшүүлэх шаардлагатай гэж ТЦА-наас анхаарууллаа. Тодруулбал,

  • -Эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгах,
  • -Бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулах,
  • -Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах,
  • -Тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ