
Өмнөд Африкийн КваЗулу-Натал мужид үерийн улмаас 360 гаруй хүн амиа алджээ. Нэгхэн шөнийн дотор орсон усархаг аадар борооны улмаас хөрсний гулсалт, үерийн аюул нүүрлэсэн байна.
Цаг уурын албаныхан үүнийг “Манай улсын түүхэн дэх хамгийн аймшигтай цаг агаарын шуурга” хэмээн онцолжээ. Хөрсний гулсалт үүссэнээр олон хүн байшингийнхаа эд хогшигд дарагдан шархтаж, нас барсан байна. Харин амьд үлдсэн хүмүүсийн ихэнх нь орон гэргүй болжээ. Үзэгдэх орчин муу байгаагаас үүдэн одоог болтол аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа гэнэ.
Дурбан хотод амьдардаг нэгэн эр, “Бидний гэр урсаад хэмхэрчихлээ. Өнөө шөнө хаана унтахаа ч мэдэхгүй байна” хэмээв.
Харин өөр нэг дэлгүүрийн эмэгтэй, “Анх 12 жилийн өмнө өөрийн гараар босгосон гэр маань юу ч үгүй болсон. Хоёр охинтойгоо өдөржин юу хийх, юу идэхээ ч бодоод олж чадсангүй. Үнэхээр цочирдож, гайхаж байна” гэв.
Эх сурвалж: CNN








0 cэтгэгдэлтэй