Хүүхдийн кабинет, томуугийн амбулаториудыг илүү цагаар ажиллуулж эхэллээ

               
2022-04-15 0

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байгаа. Иймээс өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 15-наас хүүхдийн кабинет, томуугийн амбулаториудыг илүү цагаар ажиллуулж эхэллээ.

Тухайлбал, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет, томуугийн амбулатори ажлын өдрүүдэд 8.30-21.00, хүүхдийн кабинет бямба гарагт 11.00-19.00, томуугийн амбулатори ням гарагт 11.00-19.00 цагийн хооронд илүү цагаар ажиллах юм.

Түүнчлэн нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчин, “Ковид-19” халдварын эмчилгээ, асаргааны талаар зөвлөгөө өгөх утас тогтмол ажиллуулж байна.

Холбоотой мэдээ