Товчхон
               

“Хүүхдийн зүрхний эмгэгийг илрүүлэх” хөтөлбөр Архангай аймагт хэрэгжиж эхлэв

               
2022-04-15 0

“We care” төслийн хүрээнд “Хүүхдийн зүрхний эмгэгийг илрүүлэх” хөтөлбөр Архангай аймагт өнөөдөр хэрэгжиж эхэллээ.

Энэ удаагийн хөтөлбөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулж буй “Эрүүл монгол хүн” санаачилгын хүрээнд Архангай аймгийн ЭМГ-тай хамтран хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг судлах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд салбар дундын оролцоо хамтын ажиллагаанд тулгуурлан цогц үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.
Зүрхний эмгэгийн илрүүлгийн судалгааны зохион байгуулалт сургууль, цэцэрлэгийн үүрэг оролцоо, Архангай аймгийн хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудал, ГССҮТ-ийн тусламж үйлчилгээ, ЕБС-ийн орчны эрүүл ахуй аюулгүй байдлын судалгаа, эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулна.Төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, нийгмийн бодлого, спорт хариуцсан зөвлөх Т.Мөнхсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөх М.Болд, Эрүүл мэнд хөгжлийн зуун нийгэмлэгийн зөвлөх, АУ-ны доктор О.Чимэдсүрэн, ДЭМБ-ын мэргэжилтэн Н.Болормаа, ЭМХЗ нийгэмлэгийн зохион байгуулах багийн гишүүд, ГССҮТ, УНТЭ, ЭХЭМҮТ Наркологийн үндэсний төвийн багууд ажиллаж байна.

Холбоотой мэдээ