Товчхон
               

Ирэх оны зургадугаар сар гэхэд Монгол Улc сум, галт хэрэгслээ үйлдвэрлэж эхэлнэ

               
2022-04-15 0

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр хэвлэлийн хурал хийж, цэргийн тагнуулын байгууллагыг сэргээх талаар мэдээлэв.

Энэ үеэр түүнээс сум, галт зэвсгийн үйлдвэр барих ажлын явцыг тодруулахад “Сумны үйлдвэрийн гэрээг хийсэн. Энэ жил үйлдвэрийн барилгыг засаж дуусна. Тоног төхөөрөмжөө захиална. Энэ жил нийт хийх ёстой нийт ажлынхаа 40 хувийг бүрэн дуусгана. Ирэх оны зургаадугаар сар гэхэд Монгол  Улсын зэвсэгт хүчин сум, галт хэрэгслээ үйлдвэрлэж эхэлнэ” гэв.

Тэрээр өнгөрсөн арван нэгдүгээр сард “100 жилийн түүхтэй зэвсэгт хүчин өнөөдрийг хүртэл нэг ширхэг ч буу, сум, галт хэрэгсэл үйлдвэрлэж байгаагүй. Харин 2020 онд зэвсэгт хүчин 25 техникийг цэргийн инженер техникийн мэргэжилтнүүдийн хүчээр үйлдвэрлэсэн.

2023 онд дотооддоо бүх төрлийн буудлагын сум үйлдвэрлэх хүчин чадалтай болно” гэсэн юм.

Холбоотой мэдээ