Хөрөнгийн зах зээлийг хүртээмжтэй болгох зорилт тулгарчээ

               
2022-04-15 0

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх “IPO Mongolia” олон улсын чуулга уулзалт “Шангри-Ла” зочид буудалд болов. Манай улсын хөрөнгийн зах зээлд бага хэмжээгээр хөрөнгө ордог, жижиг хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч ихтэй явж ирсэн бол өнөөдөр байдал өөрчлөгдөж мэргэжлийн, мөн стратегийн томоохон хөрөнгө оруулагч нар олон болж буйг СЗХ-ны газрын дарга Б.Дөлгөөн онцолж байв. Тиймээс ч өнөөдрийн чуулган “Хөрөнгийн зах зээлийг хүртээмжтэй болгох нь” гэсэн уриа, сэдвээр Монголын Хөрөнгийн бирж зохион байгуулж, чуулга уулзалтын эхний хэлэлцүүлэг мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг нэмэгдүүлж бэхжүүлэх нь сэдвээр болсон юм.

Үүний зэрэгцээ манай улсад хамтын хөрөнгө оруулалтын сангууд бий болж, өөр өөрийн бодлого, хөрөнгө оруулалт, үйл ажиллагаагаар хөрөнгийн зах зээлд гарч бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж байна. Ингэснээр манай улсын хөрөнгийн зах зээл улам өргөжиж буйг чуулга уулзалтад оролцогч нар тодотгож байлаа. 

Олон талын оролцогчтой болсон хөрөнгийн зах зээлийг хүртээмжтэй болгох зорилт тулгарчээ.

Холбоотой мэдээ