Дорноговь аймаг нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна

               
2022-04-15 0
Зургийн эх сурвалж: MPA

Сайншанд сумын Захирагчийн ажлын албанаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх бодлогын хүрээнд сумын төвийн хоёр чиглэлд өдөрт гурван ээлжээр нийтийн тээврийн үйлчилгээг хүргэж байна.

Нийтийн тээвэр өглөөний 07.00-16.30 минут хүртэл явж байгаа бөгөөд том хүн 400 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр үйлчлүүлж байгаа аж. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээтэй иргэд, оюутнууд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой.

Холбоотой мэдээ