
Нийтийн хоолны салбарын орлого өмнөх оны мөн үеэс 65 хувиар өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Тодруулбал, нийтийн хоолны салбарын орлого 2022 оны эхний хоёр сард 119 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 46.9 тэрбум төгрөг буюу 65 хувиар өсжээ. Үүнд рестораны орлого өмнөх оны мөн үеэс 36.9 (2 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийтийн хоолны салбарын орлого энэ оны нэгдүгээр сард 61.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 31.8 (34.3%) тэрбум төгрөг, хоёрдугаар сард 58 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 3.1 (5.1%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна. Өөрөөр хэлбэл,
- Рестораны орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 11.7 нэгж хувь
- Баарных 2.1 нэгж хувь
- Кафеных 0.5 нэгж хувиар тус тус өссөн.
Харин захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлогын эзлэх хувь 12.8 нэгж хувь, гуанзных 1.5 нэгж хувиар тус тус буурчээ.
График.1 Нийтийн хоолны салбарын орлого /жил бүрийн эхний хоёр сард/


0 cэтгэгдэлтэй