Хятад улс Тайванийн ойролцоо цэргийн сургууль хийнэ

               
2022-04-15 0

АНУ-ын Конгрессын гишүүд Тайваньд айлчилсантай холбогдуулан БНХАУ-ын Зэвсэгт хүчин баасан гарагт уг арлын орчимд цэргийн сургууль хийнэ гэж тус улсын Ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн байлдааны командлал мэдэгджээ.

“Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Хятадын Ардын чөлөөлөх армийн Зүүн бүсний байлдааны командлал байлдааны хөлөг онгоцууд, бөмбөгдөгч, сөнөөгч нисэх онгоцууд болон бусад хүчээ илгээж, Зүүн Хятадын тэнгис болон Тайвань арлын орчимд олон талын байлдааны эргүүл зохион байгуулж, тэнгисийн болон агаарын сургууль хийнэ” гэж “WeChat” сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.

Тайваньд саяхан хийсэн АНУ-ын Конгрессын гишүүдийн айлчлал нь Америк-Хятадын харилцааны улс төрийн үндэс суурийг алдагдуулж байна гэж БНХАУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч, хурандаа У Цянь мөн мэдэгджээ.

Холбоотой мэдээ