Товчхон
               

Манайд 92 улсын иргэн хөдөлмөр эрхэлж байна

               
2022-04-15 0
Зургийн эх сурвалж: MPA

Манай улсад 2022 оны эхний улирлын байдлаар гадаадын 92 улсын 5.5 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс нэг (23.2%) мянган хүнээр өсөж, өмнөх улирлаас 154 (2.7%) хүнээр буурсан аж. 

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 4.8 (87%) мянга нь эрэгтэй, 0.7 (13%) мянга нь эмэгтэй. 

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаад иргэдийн

  • 56.8 хувь нь БНХАУ-ын
  • 5.1 хувь нь ОХУ-ын
  • 4.9 хувь нь БНЭУ-ын
  • 4.6 хувь нь БНСУ-ын
  • 3.8 хувь нь АНУ-ын
  • 3.5 хувь нь Вьетнам Улсын
  • 3.2 хувь нь Австрали Улсын
  • 3 хувь нь Филиппин Улсын
  • 15.1 хувь нь бусад улсын харьяат байна.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн

  • 17.5 хувь нь 50-54 насныхан,
  • 16.9 хувь нь 45-49 насныхан,
  • 14.6 хувь нь 35-39 насныхан
  • 2.5 хувь нь 24 хүртэлх насныхан байгаа аж.

Ажил эрхэлж байгаа гадаад иргэдийн хоёр (36.7%) мянга нь Төвийн бүсэд, хоёр (36.6%) мянга нь Улаанбаатарт, 900 иргэн (15.6%) Зүүн бүсэд, 300 иргэн (5.8%) нь Баруун бүсэд, 300 иргэн (5.3%) нь Хангайн бүсэд ажиллаж байна.

Эх сурвалж: ҮСХ

Холбоотой мэдээ