
Нөөцийн махны бүрдүүлэлт, хадгалалт, худалдан борлуулалтын үйл ажиллагаанд НМХГ-аас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна.
Энэ хүрээнд мал, мах бэлтгэн нөөцөлж буй 23 аж ахуйн нэгжийн бэлэн байдал, жижиглэн савлах тоног төхөөрөмж, махны савлагаа, бэлтгэсэн махны чанар, аюулгүй байдал, нөөц бүрдүүлэлт, тоо хэмжээ, хадгалалтын үйл ажиллагаанд хяналт хийж, нөөцөд бэлтгэсэн 12542.3 тн үхэр, хонь, ямааны махнаас нийт 67 дээж авч УМЭАЦТЛ-т нян судлал, шүлхий өвчний үүсгэгч, антибиотик, ивермектиний үлдэгдлийн шинжилгээнд хамруулахаар хүргүүлсэн байна.
Худалдан борлуулах 463 дэлгүүрийн махны хадгалалт, худалдаалалтын үйл ажиллагаанд мал эмнэлэг, хүнсний чанар, стандартын хяналтын 38 улсын /ахлах/ байцаагч хяналт шалгалт хийж буй юм.
УМЭАЦТЛ-ийн шинжилгээний дүнгийн хуудсаар 23 аж ахуйн нэгжийн нийт 67 дээжид шүлхий өвчний үүсгэгчийн генийн өвөрмөц хэсэг, Макролидын бүлэг, Хлорамфеникол, Ивермектин, E.coli O 157, Salmonella spp тус тус илрээгүй. Мэдрэхүйн шинжилгээгээр шаардлагад дүйцсэн. Нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй байна.
Эх сурвалж: НМХГ

0 cэтгэгдэлтэй