Амиа хорлохыг завдсан хосууд том хүүгээ хөнөөжээ

               
2022-04-15 1

Баянзүрх дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэрт амьдардаг, 33 настай хосууд маргалдаж, улмаар 13 настай том хүүгийнхээ амийг хөнөөсөн ноцтой хэрэг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өглөө 08:00 цагийн үед гарчээ.

Хосууд 13, 12, 9, 1 насны дөрвөн хүүхэдтэй бөгөөд том хүүгээ хөнөөсний дараа үлдсэн гурван хүүхдээ хөнөөгөөд өөрсдийнхөө амийг хөнөөх байсан гэнэ. Улмаар цагдаагийн алба хаагчид хэргийг шуурхай илрүүлж, гурван хүүхдийг хамгаалалтад авсан бол эцэг эхийг шуурхай баривчилжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар цагдаагийн алба хаагчид хэргийн газарт яг одоо ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

  • Яг ийм үйл явдалтай америк кино байдаг. Яасан ухамсар мөчид сэтгэхүйтэй залуус Монголд үржээд байнаа. 20-30 жилийн лизингээр Монголын ирээдүйг шулж өөрсдөө ханашгүйгээр хөлжиж баяждаг  “Монгол банк”- ныхны зээлийн дарамт энэ улсын залуу үеийг шууд устгаж эхэлсэн. Өр зээлний банкуудын шахалт дарамтаас болж иргэд үй олноор амиа хорлож бас бусдыг хөнөөсөөр байна. Монгол залуус энэ монголоос зайлахыг л эрэлхийлсээр.

Холбоотой мэдээ