Дуучин Рианна болон A$AP Rocky нар харилцаагаа цэглэв

               
2022-04-15 0

Алдарт дуучин Рианна болон түүний найз залуу A$AP Rocky нар хоёр тийш болсон тухай хип-хоп сайт “Kurrco” мэдээлжээ.

Үүний шалтгаан нь реппер A$AP Rocky загвар зохион бүтээгч Амина Муаддитай амрагийн харилцаатай байсан нь ил гарсантай холбоотой байж магадгүй гэнэ. Алдарт хосууд удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах гэж догдолж буйгаа илэрхийлэн сүй тавьсан тухайгаа сошиал орчинд мэдэгдээд удаагүй байсан юм. Гэвч шүтэн бишрэгчдийн үзэж байгаагаар  Рианна болон A$AP Rocky нарын харилцаа хоёр тийш болсон тул хурим ч мөн болохгүй гэдэгт итгэлтэй байгаа аж.

Сонирхуулахад, Амина Муадди нь “Fenty” гутлын брендийн загвар зохион бүтээгч бөгөөд дуучин Рианнатай найз нөхдийн холбоотой байжээ.

Рианна и Амина Муадди выпустили совместную коллекцию обуви 2020: фото |  Vogue Ukraine - Vogue UA
Загвар зохион бүтээгч Амина Муадди

Холбоотой мэдээ