Дархан-Уул аймагт хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс сэргийлэх зөвлөгөөн боллоо

               
2022-04-15 0

 Өнөөдөр “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон уул уурхай, ашигт малтмалын ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт-2022” зөвлөлгөөнийг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зохион байгууллаа. Зөвлөлгөөнд аймгийн Засаг дарга, Хонгор, Шарын гол сумдын Засаг дарга, ЗДТГ-ын ХБТХОХ болон Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хараа, ерөө голын сав газрын захиргаа, бичил уурхай эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.

Зөвлөгөөнөөр аймгийн хэмжээнд уул, уурхайн чиглэлээр баримталж буй бодлого өмнө хийгдсэн ажлын тайлан, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллийг БОАЖГ, МХГ, Цагдаагийн газраас өглөө.

Дархан-Уул аймгийн хэмжээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 87 ААНБ байдаг аж. Үүнээс ашиглалтын 67, хайгуулын 6, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох 14 зөвшөөрөл байна. Үүнээс жилд 15-18 ААНБ нүүрс, алт, төмрийн хүдэг, шохойн чулуу, түгээмэл тархацтай ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар 122 газрын 646.8 га талбай эвдрэлд орсон аж. Үүнээс зөвшөөрөлгүй 348 га, зөвшөөрөлтэй 298.8 га талбай мэргэжлийн байгууллагуудын шалгалтаар бүртгэгджээ. Тиймээс аймгийн хэмжээнд эвдэрсэн талбайн нөхөн сэргээлтийг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Тогтмол  таван чиглэлээр хяналт шалгалт явуулдаг аж. Үүнд Үндэсний аюулгүй байдлын ажлын хэсгийн шалгалт, улсын хэмжээнд холбогдох яамны ажлын хэсгийн шалгалт, батлагдсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт хяналт, аймгийн засаг даргын байгуулсан ажлын хэсэг болон иргэдийн гөсөн гомдол мэдээллийн дагуу жил бүр хяналт шалтгалт хийгддэг ажээ. Хариуцлагатай ААНБ-ууд өнгөрсөн долоон жилийн хугацаанд 435.92 га талбайд техникийн, 123.15 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг хийжээ. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 онд 2 га, 2020 онд 3 га нийт 5 га талбайд нөхөн сэргээлт хийсэн байна. Дээрх нөхөн сэргээлтэд бичил уурхайн нөхөрлөлүүдийн хийсэн талбай ч хамрагдаж байгаа аж. Бичил уурхайчид шинэ талбай бус өмнө нь ашиглагдсан газарт зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж дууссаны дараа нөхөн сэргээлтийг хийж хүлээлгэн өгдөг ажээ. Зөвлөлгөөнд Дархан-Уул аймагт уул уурхай, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл эзэмшигч ААНэгжүүд, бичил уурхай болон төрийн бус байгууллагуудын нийт 34 төлөөлөл оролцож санал, шүүмжлэл хэллээ. Оролцогчдоос болон зөвлөгөөнөөс гарсан санал, санаачилгыг нэгтгэн аймгийн засаг даргад танилцуулах аж. Түүний дараа оролцогчдоос гарсан саналыг цаашид авч хэрэгжүүлэх ажил, бодлого шийдвэртээ тусгах ажээ.

Холбоотой мэдээ