Амралтын өдрүүдээр тэнгэрт “ягаан сар” гарна

               
2022-04-15 0

Энэ амралтын өдрүүдээр тэнгэрт ягаан сар гарна гэж НАСА-гаас мэдээлсэн байна. Тодруулбал, Ягаан сар баасан гарагийн өглөөнөөс даваа гарагийн өглөө хүртэл бүтэн харагдах болно. Дөрөвдүгээр сарын 16-ны бямба гарагийн 14:55 цагт оргилдоо хүрэх тухай мэдээлсэн байна.

Ягаан сар нь яг ч ягаан өнгөтэй биш бөгөөд Хойд Америкийн зүүн хэсэгт байдаг “Phlox subulata” ургамлын хаврын цэцэглэлтийн үетэй холбоотой гэж “The Old Farmer’s Almanac” сэтгүүлд бичжээ.

Дакота овгийнхон үүнийг “Горхины урсгал дахин сэргэх сар” гэж нэрлэсэн бол Тлингит овгийнхон өвөл дуусч, ургамлын ургалт сэргэж буйтай холбогдуулан “ургамал, бут сөөг нахиалах сар” гэж нэрлэсэн байдаг.

Сарны бүтэн хиртэлтийг Европ, Африк, Өмнөд Америк, Хойд Америкийн орнуудад 21:31 цагийн хооронд харах боломжтой гэнэ. Түүнчлэн тавдугаар сарын 15-ны болон тавдугаар сарын 16-ны 2:52 цагт Ази, Австрали, Номхон далай, Өмнөд Америк, Хойд Америкийн хүмүүст сарны бүтэн хиртэлтийг дахин харах боломжтой аж.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ