
Австралийн нэгэн эр 400 гаруй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл хэрэглэсэн хэрэгт буруутгагдан шалгагдаж байна. Тус мужийн цагдаа нар энэхүү хэргийг хүчирхийлэлтэй холбоотой хэргүүдээс хамгийн чухал мөрдөн байцаалт болно хэмээн үзэж байгаа юм.
Өндөө 47 настай Перт хотын иргэн 13-аас доош насны хүүхэдтэй зүй бус харьцсан 240, 13-аас доош насны хүүхдийг бэлгийн харьцаанд оруулсан 44 хэрэгт буруутгагдаж байгаа гэнэ. Түүнчлэн хүүхдийг айлган сүрдүүлж, эрхэндээ оруулсан 26 гэмт хэрэгт буруутгагдан ял сонссон байна.
Тухайн этгээдийн гэр болон ажлын байранд нэгжлэг хийж, олон тооны нотлох баримт хурааж авсан тухайгаа цагдаа нар мэдэгдсэн. Нарийн мөрдлөг хийсний дараа хүүхдийн мөлжлөгийн материалд тооцогдох 3.8 сая орчим зураг, видеог илрүүлжээ. Цагдаа нарын мэдээлснээр мөрдөгчид 24 охид, хөвгүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртсөнийг нотлох бичлэгийг олсон байна. Уг хүчирхийлэл 2015-2021 оны хооронд болсон аж.
Хохирогч хүүхдүүд бүгд 3-13 насныхан байсан бөгөөд цагдаа нар мөрдлөгийн үндсэн дээр хэрэгтэн хохирогчдыг гэр бүл, найз нөхдөөрөө дамжуулан мэддэг байсныг илрүүлжээ.
Эх сурвалж: CNN

0 cэтгэгдэлтэй