
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт айлын хашаанаас их бууны цэнэгтэй сум олдсоныг шуурхай арга хэмжээ авч устгалд оруулсан байна.
Энэ талаар Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхболд:”-Япон их бууны сумны хошуу олдсон байгаа. Энэ тухай мэдээллийг бид иргэнээс сонссон. Ингээд удирдлагууд болон үндэсний аюулгүй байдалд мэдэгдсэн. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын шуурхай удирдлагын баг, Дархан уул аймаг дахь зэвсэгт хүчний 330 дугаар ангийн тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг хурдан шуурхай ажиллаж, сумыг устгалд орууллаа” хэмээн ярилаа.

0 cэтгэгдэлтэй