Баянхонгор-Өвөрхангай чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээлээ

               
2022-04-16 0

Баянхонгор-Өвөрхангай чиглэлийн автозамын хунгарласан цасыг цэвэрлэж дуусган хот хоорондын авто замын хөдөлгөөнийг нээлээ.

Гэсэн хэдий ч  зорчих хэсэг нэлэнхүйдээ  цас,  мөсөн бүрхүүлтэй байгааг албаныхан мэдээлэв. Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой зорчихыг аймгийн Авто тээврийн газраас анхааруулж байна.

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас Баянхонгор аймагт саатсан баруун чиглэлийн Баян-өлгий, Ховд, Говь-Алтайгаас Улаанбаатар чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслүүд тус тус 13:35 минутанд замд гарлаа.

Холбоотой мэдээ