Товчхон
               

Рианна, A$AP Rocky нарын салах шалтгаан хэмээгдэж буй Амина Муадди тайлбар хийлээ

               
2022-04-16 0

Дуучин Рианна, реппер A$AP Rocky нарыг салж магадгүй хэмээх цуу яриа тархаад буй. Үүний шалтгааныг олон нийт гутлын загвар зохион бүтээгч Амина Муадди гэх эмэгтэй A$AP Rocky-той дотно харилцаа үүсгэсэнтэй холбоотой хэмээн цахим орчинд шуугиан дэгдээгээд байгаа юм.

Тэгвэл олны анхаарлын төвд буй уг мэдээлэлд хариу болгож загвар зохион бүтээгч Амина Муадди өөрийн албан ёсны твиттер хаягаараа дамжуулан олон нийтэд анх удаа ам нээлээ.

Тэрбээр “Би цахим ертөнцөд тархсан үндэслэлгүй худал цуу ярианд тайлбар өгөх нь илүүц гэж боддог. Ялангуяа садар самуунтай холбогдуулсан энэ цуурхлыг би тоож авч үзэхийг ч хүсээгүй” гэжээ.

Түүнчлэн “Хүмүүс бид ямар ч баримт нотолгоогүй зүйлсийг ч үнэн мэт цуурхал болгон ярьдаг нийгэмд амьдарч байгаа юм байна гэдгийг сүүлийн 24 цагт илүү их ойлголоо. Амьдралынхаа хамгийн сайхан үеийг өнгөрөөж байгаа хүмүүсийг ч үүнд хутгалдуулж байна. Энэ цуурхал нь зөвхөн надтай холбоотой биш болохоор, миний маш ихээр хайрлаж хүндэлдэг хүмүүстэй холбоотой учраас тайлбар хэлэхийг хүслээ” хэмээн бичсэн байна.

Холбоотой мэдээ