Реппер Mrs M “Хааны охин” нэртэй шинэ дуугаа цацлаа

               
2022-04-16 0

“Бороо”, “Гоё тэ” зэрэг дуугаараа сонсогчдын танил болсон Mrs M “Daughter of Khan” буюу “Хааны охин” дуугаа сонсогчдын хүртээл болголоо.

Үрийн зулай үнэрлэж уран бүтээлээсээ түр хөндийрсөн түүний шинэ дууг үнэнч сонсогчид нь сэтгэл дүүрэн хүлээж авсан тухайгаа youtube хуудаснаа сэтгэгдлээрээ илэрхийлжээ.

“Daughter of Khan” дууны хөгжмийг Америкийн хип хоп хөгжмийн продюсер хэмээн танигдсан Харри Фрауд бүтээжээ. Харин үгийг Mrs M болон Dinsmore хамтран бичсэн байна.

Клипэнд:

  • Гавьяат тамирчин М.Анхцэцэг,
  • Боксын ДАШТ-ий хүрэл медальтан, олон улсын хэмжээний мастер М.Нандинцэцэг
  • ОУ-н хэмжээний мастер таеквандогийн тамирчин Б.Намуун
  • 3х3 сагсан бөмбөгийн U23 ангиллын шигшээ багийн тамирчин О.Хулан зэрэг амжилтаараа түүчээлж буй охид, эмэгтэйчүүд оролцжээ.

Холбоотой мэдээ