Товчхон
               

Мотоцикл автомашинтай мөргөлдөж, нэг хүний амь хохирчээ

               
2022-04-16 0

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 16 дугаар хорооны замд мотоцикл автомашинтай мөргөлдсөн осол өнөөдрийн 11:00 цагийн орчимд гарлаа.

Ослын улмаас мотоциклтой явсан 33 настай иргэний амь нас хохирчээ. Дээрх зам тээврийн ослыг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа юм.

Иргэд, жолооч та бүхэн анхаарал болгоомжтой, өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцохыг тус албанаас зөвлөлөө.

Холбоотой мэдээ