Товчхон
               

Жэйсэн Тэйтум хожлын довтолгоо хийж цувралын эхний тоглолтод Бостон хожлоо

               
2022-04-18 0

NBA-ийн 2021-2022 оны улирлын плэй-оффын тоглолтууд эхэлж Бостон Селтикс талбайдаа Брүүклин Нетсийг хүлээн авлаа. Тоглолтын эхний үеэс эхлэн эн тэнцүү өрсөлдсөөр тоглолтын төгсгөлийн мөчид Селтиксийн довтлогч Жэйсэн Тэйтумын хожлын довтолгоогоор Бостон 1 онооны зөрүүгээр буюу 115:114 харьцаагаар хожлоо.

Өнөөдрийн тоглолтод Бостонгоос Жэйсэн Тэйтум 31, Жэйлэн Броун 23, Ал Хорфорд, Маркус Смарт нар тус тус 20 оноог авчээ. Харин Нетсээс Кайри Ирвинг 39 оноо 6 дамжуулалт өгсөн бол Кэвин Дурант 23 оноог авчээ.

Ингэснээр Бостон-Брүүклиний цуврал Бостоны ялалтаар эхэлж байна. Дараагийн тоглолт Пүрэв гарагт мөн Бостоны талбай дээр болох юм.

Холбоотой мэдээ