Израил улс хэт хүчтэй лазерын зэвсэг туршив

               
2022-04-18 0

Израил улсын Батлан хамгаалах яамны шинжлэх ухаан-судалгаа, хөгжүүлэлтийн газар болон “Rafael” компани үлэмж хүчтэй байлдааны лазерын цуврал туршилтыг амжилттай хийж дуусгасан талаараа мэдээлэл хийлээ.

Туршилтын үеэр байлдааны лазер нь нисэгчгүй нисэх төхөөрөмж, миномётын сум, пуужин, танк эсэргүүцэгч зэрэг байд амжилттай туссан байна.

Израил улс ирээдүйд газар, агаарт суурилсан лазерын системээр зэвсэглэх төлөвлөгөөтэй байгаа юм. Системийн гол хөгжүүлэгч нь “Rafael” бөгөөд “Elbit Systems” компанитай хамтран ажиллаж байна.

Тус улсын Батлан хамгаалахын сайд Бени Ганц “Өнөөдөр Израилын бүтээсэн хэт хүчтэй лазерын систем янз бүрийн байг амжилттай амдан сөнөөж, дэлхийн хэмжээнд нээлт үзүүллээ” хэмээн мэдэгджээ.

Израилын Ерөнхий сайд Нафтали Беннетт хоёрдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, тус улсын арми шинэ лазер системийг нэг жилийн дотор зэвсэглэлдээ хүлээн авна гэв.

Холбоотой мэдээ