АНУ-АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт ирэх сард болно

               
2022-04-18 0

АНУ болон Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ орнуудын удирдагчид ирэх сард Вашингтон хотноо уулзана гэж Цагаан ордон мэдээллээ.

Тавдугаар сарын 12-13-нд болох уулзалт нь тус бүс нутгийн орнуудтай түншлэх АНУ-ын үүрэг амлалтыг илтгэн харуулах ажээ. Цагаан ордон энэхүү уулзалтыг гуравдугаар сарын 28-29-нд болно гэж мэдээлж байсан боловч АСЕАН зарим гишүүний хүсэлтийн дагуу хойшлуулахыг хүссэн байна.

Энэхүү дээд хэмжээний уулзалт нь АНУ, АСЕАН-ы түншлэлийн харилцааны 45 жилийг зориулагдана. “Зүүн Өмнөд Азид хүчтэй, найдвартай түнш байх нь Ж.Байдены засаг захиргааны нэн тэргүүний зорилт юм” гэдгийг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки онцолжээ.

АСЕАН-ы бүрэлдэхүүнд Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам багтдаг.

Холбоотой мэдээ