Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

               
2022-04-18 0

Олон нийтийн цагдаагийн сул орон тоог нөхөн хангах чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс Нийслэл хотод ажиллуулах олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтыг энэ оны дөрөвдүгээр сарын 18-29-ний өдрийг хүртэл бүртгэхээр болжээ.

Сургалтыг Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд тавдугаар сарын 2-ны өдрөөс зохион байгуулахаар төлөвлөсөн тул болзол шалгуурыг хангасан иргэд өөрийн харьяа оршин суугаа газрын цагдаагийн газар, хэлтэст холбогдох материалыг бүрдүүлнэ үү.

Олон нийтийн цагдаагаар судлагдах иргэдэд тавигдах шаардлага:

  • -Улаанбаатар хотын харьяа байх
  • -Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • -20 нас хүрсэн /эрэгтэй, эмэгтэй/
  • -168 см-ээс дээш өндөртэй
  • -Биеийн зөв хөгжилтэй
  • -Цэргийн алба хаасан бол давуу тал болно.
  • -Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. / гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй/
  • -Биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх

Бүрдүүлэх материал:

  • -Олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл
  • -Ял шийтгэлийн лавлагаа
  • -Төрийн албан хаагчийн анкет
  • -Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих
  • -Иргэний цахим үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх
  • -Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх
  • -Хорооны засаг даргын тодорхойлолт
  • -Ажиллаж, суралцаж байсан бол тухайн сургууль, ажлын газрын тодорхойлолт
  • -Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр
  • -Зураг 4*6 хэмжээтэй 3 ширхэг, 2*3 хэмжээтэй зураг 3 ширхэг байна.

Эх сурвалж: ЦЕГ

Холбоотой мэдээ