Дэлхийн хамгийн хөгшин горилла 65 нас хүрчээ

               
2022-04-18 0

Дэлхийн хамгийн өндөр настай гэгддэг Фатоу нэртэй горилла саяхан Берлиний амьтны хүрээлэнд 65 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ.

Тус амьтны хүрээлэнгийнхэн инстаграм хуудсандаа “Манай Горилла хатагтай өнөөдөр 65 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна. Энэ нь түүнийг дэлхийн хамгийн өндөр настай Горилла болголоо” гэж бичжээ.

Амьтны хүрээлэнгээс “Төрсөн өдрийн бялууг энэ жил орхигдуулж болохгүй. Төрсөн өдрийн хоол нь Фатугийн хувьд үргэлж онцгой байдаг” хэмээх тайлбарыг өгчээ.

Фатоу нь 1959 онд 61 насныхаа төрсөн өдрөөрөө Берлинд ирсэн бөгөөд амьтны хүрээлэнгийнхэн түүний насыг сонсоод “ер бусын тохиолдол” гэж тодорхойлсон байдаг. Нэг далайчин залуу гориллаг Францын Марсель хотын нэгэн тавернад мөнгө төлөхийн тулд ашиглаж, дараа нь түүнийг Европ даяар тээвэрлэж, эцэст нь Германы амьтны хүрээлэн худалдаж авчээ. Түүнийг анх амьтны хүрээлэнд ирэхдээ дөнгөж хоёр настай байсан гэж тооцоолсон байдаг.

Фатоу бол Берлиний амьтны хүрээлэнгийн байгальд төрсөн цорын ганц амьтан юм. Горилланууд ихэвчлэн 50 жил амьдардаг гэж Гиннест тэмдэглэсэн байдаг гэнэ.

Эх сурвалж: СNN

Холбоотой мэдээ