
“Шилжин суурьшигчдад тусалъя” төслийг Говь-Алтай аймагт Улаан Загалмай Хороо хоёрдахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын дэмжлэгээр Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй шилжин суурьшигчдын эмзэг байдлыг хязгаарлах, шилжилт хөдөлгөөнд эерэгээр нөлөөлөх, төрийн байгууллагуудад холбон зуучлах, нийгэм сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор дээрх төсөл хоёрдахь жилдээ хэрэгжиж байгаа билээ.
Төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Отгончимэгээр ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж, төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцаж, төслийн талаар санал солилцов. Мөн Есөнбулаг сумын 10 багийн Засаг дарга, Нийгмийн ажилтнуудтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Тэдэнд үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулж, баг тус бүр шилжин суурьшигч иргэдийн нэгдсэн судалгааг гарган багийн шилжин суурьшигч иргэдийг төслийн үйл ажиллагаанд хамруулан хамтран ажиллахаар боллоо хэмээн холбогдох албанаас мэдээлэв.

0 cэтгэгдэлтэй