Товчхон
               

Улсын хэмжээнд төрөлт өмнөх оноос 22%-аар буурчээ

               
2022-04-18 0
Зургийн эх сурвалж: MPA

Улсын хэмжээнд 2022 оны эхний улирлын байдлаар 13,722 эх амаржиж, 13,785 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 3,897 (22.1%)-оор, төрсөн хүүхэд 3,967 (22.3%)-оор тус тус буурчээ.

1,000 хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үеэс 1.3 нэгж хувиар буурсан байна. 1,000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян Өлгий, Говьсүмбэр, Орхон, Дорнод аймагт улсын дунджаас 0.1-1.5 нэгж хувиар дээгүүр, бусад аймагт 0.1-2.0 нэгж хувиар доогуур байна.

Нас баралт 4,328 болж, өмнөх оны мөн үеэс 559 (14.8%)-аар өсжээ. 1,000 хүнд ногдох төрөлт 4.0, нас баралт 1.3, ердийн цэвэр өсөлт 2.7 байгаа бол нас баралт өмнөх оны мөн үеэс 0.2 нэгж хувиар өсжээ. Нас баралт Хөвсгөл, Говьсүмбэр, Дорноговь, Төв аймагт улсын дунджаас 0.1-0.2 нэгж хувиар дээгүүр, Улаанбаатар болон Говь-Алтай, Архангай, Баянхонгор, Орхон, Өвөрхангай, Дархан-Уул, Дундговь, Хэнтий аймагт ижил түвшинд, харин бусад аймагт 0.1-0.4 нэгж хувиар доогуур байна.

1,000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Орхон, Дорнод аймагт улсын дунджаас 0.3-1.7 нэгж хувиар дээгүүр, харин бусад аймагт 0.1-2.2 нэгж хувиар доогуур байна.

Холбоотой мэдээ